Өвлийн улирлын дүрэмт хувцсанд шилжинэ

ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч нарыг 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдрөөс, ҮБХИС-ийн сонсогч, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч нарыг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн хүйтний улирлын дүрэмт хувцсанд шилжүүлэхээр болжээ.


Хүйтний улирлын дүрэмт хувцсанд шилжиж буйтай холбогдуулан Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбаруудад хувцасны үзлэг явуулж, дүнг илтгэхийг Зэвсэгт хүчний Төрлийн цэргийн командлалууд болон ЗХЖШ-ын Ар талын газарт тус тус үүрэг болгосон байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ