Агаарын чанарыг сайжруулах бүсэд хог хаягдал шатаахгүй байхыг анхааруулав

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Дүнжингарав" худалдааны төвийн зүүн талд нийтийн эзэмшлийн зам талбайд дугуй шатааж байгаа байдалд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар иргэн Б.Г нь агаарын чанарыг сайжруулах 4 дүгээр бүсэд дугуй шатааж, ойр орчныг бохирдуулж байсан тул Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулж, зөрчлийг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлж биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ