"Төмөр хатагтай" мэндэлсний 95 жилийн ой тохиож байна

Их Британийн ерөнхий сайд асан Маргарет Тэтчерийн мэндэлсний 95 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Лондон хотын зүүн дүүргийн ядуу хорооллоос гаралтай энэ бүсгүй баячуудын сурдаг Оксфордын их сургуульд элсэж, химийн инженерийн мэргэжил эзэмшээд, улстөрч болсон. 1955 оноос хойш зөвхөн Консерватив намыг төдийгүй, Английн улс төрийг өөрчлөн шинэчилж, түүний баримталж байсан бодлого дэлхий даяар хувьсгалт өөрчлөлтийг эхлүүлсэн юм. Ерөнхий сайдын ажлаа өгсөнийх нь дараа хөгжил дэвшилд оруулсан гавъяа зүтгэлийг нь үнэлэн Их Британийн хатан хаан түүнд Гүнгийн хэргэм зэрэг олгож, парламентын Лордуудын танхимын гишүүн болгосон юм.
Тэтчер 70-аад оны дунд үеэс ЗХУ-ын бодлогыг эрс шүүмжлэх болсон байна. Тэр шүүмжлэлийн нэгний хариуд 1976 оны “Красная звезда” сонинд түүнийг ийм нэгэнс “төмөр хатагтай” хэмээн нэрлэсэн байв. Тэр тодорхойлолтыг Их Британид харин ч тааламжтай хүлээн авч, удалгүй Тэтчер дэлхий даяар “төмөр хатагтай” гэж алдаршжээ. Мөн түүнийг Британийн сайд нарын танхимын цорын ганц “эр хүн”, “НАТО-ийн хамгийн хүчирхэг эр хүн” гэж нэрлэдэг байв.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ