"Гоонь эрчүүдийн хуушуур" хоолны газрын үйл ажиллагааг зогсоожээ

НМХГ-аас иргэний ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу “Гоонь эрчүүдийн хуушуур” нэрийн хоол үйлдвэрлэлийн газарт холбогдох улсын байцаагчид хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар тухайн хоолны газар нь үйл ажиллагаагаа эхлэхийн өмнө эрх бүхий байгууллагуудад мэдэгдээгүй үйлчилгээ эрхэлсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэлийн арга хэмжээ авч ажиллажээ.
Тухайн хоолны газрын түрээсэлж буй ажлын байр нь үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүй байсан тул үйл ажиллагааг зогсоосон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ