Өнгөрсөн сард ХДХВ/ДОХ-ын таван тохиолдол илэрчээ

Улсын хэмжээнд халдварт өвчнөөр өвчлөгчид 2020 оны эхний есөн сард 24.8 мянга болж, өмнөх оны мөн үеэс 23.3%-р буурсанболохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Ийнхүү буурахад,
- Салхин цэцгээр өвчлөгчид 74.4%-аар
- Цусан суулгаар өвчлөгчид 47.9%-аар
- Гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 45.5%-аар
- Сүрьеэгээр өвчлөгчид 4.9%-аар буурсан нь голлон нөлөөлсөн аж.
Халдварт өвчнөөр өвчлөгчдийг халдварын замын төрлөөр авч үзэхэд энэ оны есдүгээр сарын байдлаар бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1304 болж, өмнөх сараас 1.7%-аар буурсан байна.
Харин дараах халдварын замын төрөл өсжээ. Үүнд,
- Цусаар дамжих халдварын тохиолдол 22 болж, 22.2%-аар
- Гэдэсний халдварт өвчин 329 болж, 2.8%-аар,
- Амьсгалын замаар дамжих халдварын тохиолдол 626 болж, 43.6%-аар
Мөн улсын хэмжээнд 2020 оны есдүгээр сард ХДХВ/ДОХ-ын таван тохиолдол илэрч, нийт тохиолдол 302 болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ