Залилах гэмт хэрэг 30.3 хувиар өсжээ

ШЕЗ-өөс өнөөдөр Монгол улсын шүүхийн 2020 оны гуравдугаар улирлын шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллаа. Уг статистик мэдээллээр хахууль өгөх гэмт хэрэг өмнөх оноос 12 дахин, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг өмнөх оноос дөрөв дахин өссөн байна.


Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна.

Үүнд:

  1. Хахууль өгөх - 12 дахин
  2. Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах - 4 дахин
  3. Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 2,6 дахин
  4. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг - 87,4
  5. Хахууль авах - 55,6 хувь
  6. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах - 46,8 хувь
  7. Залилах - 30,3 хувь
  8. Мал хулгайлах - 20,8 хувь
  9. Хүнийг алах - 14,5 хувь
  10. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх - 10,3 хувь
  11. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах - 10 хувь
  12. Хүчиндэх - 6,4 хувиар тус тус өсжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ