Төрийн албаны ерөнхий шалгалтын цахим бүртгэл маргааш дуусна

Уг шалгалтыг өнгөрсөн жилээс цахимаар авдаг болсон. Ингэснээр шалгалтын дүн үнэн зөв, ил тод, шуурхай гардаг болсныг албаныхан онцоллоо.


Төрийн албаны шалгалтыг цаасаар авдаг байхад алдаатай засах тохиолдол, мөн ярилцлагын шалгалтад таньдаг хүн нь таарч, амархан асуулт асуусан зэрэг гомдол маргаан гардаг байжээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сард анх удаа төрийн албаны ерөнхий шалгалтыг 8869 хүнээс цахимаар авчээ. Цахимаар шалгалт өгснөөр хариугаа тэр дор нь харах боломжтой аж. 


Төрийн албаны шалгалтад өнөөдрийн байдлаар 13 мянга гаруй хүн бүртгүүлжээ. Тэдний дийлэнх нь нийслэлийн иргэн байна. Шалгалтын цахим бүртгэл маргааш 14:00 цагт дуусах юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ