Жүжигчин Б.Наран-Эрхэс: Надад 4 сая төгрөг хүрсэн бүтээл бий

Сүүлийн үед уран бүтээлээ эрч хүчтэй хийж байгаа залуусын нэг бол кино найруулагч, жүжигчин Б.Наран-Эрхэс. Шүлэг бичдэг төдийгүй дуулдаг авьяаслаг, үзэсгэлэнт бүсгүйтэй хийсэн ярилцлагыг уншигч танд толилуулж байна. 

-Сүүлийн үеийн уран бүтээлийн чинь талаар ярилцлагаа эхлэх үү? 

-Ирэх гуравдугаар сарын 4-нд "UB palace"-т бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөөд байна. Би яруу найраг, дууны шүлэг бичдэг. Тиймээс дуунуудыг маань олонд хүргэсэн уран бүтээлчид оролцоно. -Тухайлбал... -УГЖ Чаминчулуун, Ариунаа, "Хар сарнай"-н Амараагаас эхлээд СТА Гүрбадам, Буянжаргал гээд л. Ер нь рок, попынхон голлоно. Бас жүжигчид. Зохиолын 1-2 дуучин л орж байгаа. 

-Гэнэтийн бэлэг байгаа л биз дээ? 

-Бий бий. Гэхдээ тоглолтын нууц учраас бүгдийг нь дэлгэрэнгүй ярьж болохгүй. Одоогоор хөтөлбөрийг нь бүрнээр нь гаргаагүй байгаа. 

-Та дуулах уу? 

-Миний дуунууд ихэвчлэн этник чиглэлийнх. Этник дуунуудаа дуулна. Шүлгээ уншина. Мөн кино найруулагч, жүжигчнийхээ хувьд тавилттай хэд хэдэн юм бий. 

-Ингэхэд та Увсынх бил үү? 

-Увсын цэнхэр хязгаарт төрж, наймдугаар анги хүртлээ тэнд байсан л даа. Тэгээд Чойр луу шилжиж, арван жилээ төгссөн. 

-Увсаас олон сайхан дуучин төрсний нэг нь та... 

-Миний хувьд өөрийгөө дуучин гэж хэлэхгүй ээ. Учир нь би СУИС-ийг кино найруулагч, зохиолч мэргэжлээр төгссөн юм. Харин цаг хугацаа өнгөрөхийн хэрээр суралцаж байгаа гэхэд болно. 

-Уран бүтээлийн тань дийлэнх этник юм билээ. Яагаад энэ төрлийг сонгох болов? 

-Би өв уламжлал, соёл, зан заншилдаа их хайртай, дуртай хүн л дээ. Тиймээс орчин үеийн хөгжмийн урсгалтай яруу найраг, үндэсний хувцсаа хослуулж залуустаа түгээн дэлгэрүүлж, хадгалж үлдээх зорилго өвөртлөн явна. Үүний тулд амьдрал намайг дуулахад хүргэсэн гэж боддог доо. -Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ? -Ардын сайхан дуунууд дээр ажиллаж байгаа. Бас л этник чиглэлээр. 

-Та яруу найрагч, хөгжмийн зохиолчдоос хэн хэнтэй хамтарч ажилладаг вэ? 

-"Содон аялгуу" студийнхэн болон Man on the moon ахтайгаа хамтарч ажиллаж байгаа. Man on the moon буюу Төгөлдөр ах маань манай студийн анхны бүтээл болох "Өвгөдийн өчил"-ийг хийсэн юм. Бид ер нь төрснөөс өөрцгүй л ахан дүүсийн харьцаа холбоотой байдаг гэхэд болно. Одоо цомгийнхоо ажилд орчихсон, "Содон аялгуу" студийн Маагий гэдэг дайчин найзтайгаа түлхүү ажиллаж байна . 

-Дуулна, жүжиглэнэ, найруулна, дээр нь шүлэг бичнэ. Бурхан ийм олон авьяасыг өөрт тань тань бас л харамгүй заяаж шүү... 

-Тэнгэр бурхандаа болон эжий аавдаа үргэлж талархдаг. Одоо илүү сайн хөгжүүлж, гайхалтай олон бүтээлийн ард гарахын төлөө тэмүүлж явна аа. 

-Ингэхэд та өөрийгөө алинд нь илүү авьяастай гэж боддог вэ? 

-Мэргэжлээр нь сурсан болохоор бичиж найруулах, унших тал дээр мэдээж давуу. Дуулалт, бүжиг, хөгжмийн хувьд одоо ч суралцсаар явна. 

-"Нэг хувь нь авьяас, 99 хувь нь хөдөлмөр" гэдэг үгтэй санал нийлдэг үү? 

-Миний төлөө төрсөн юм шиг л өдийг хүргэсэн дээ, УГЖ Чаминчулуун, Дэмидбаатар хоёр багш маань. Одоо ч хажуунаас минь үргэлж зааж, сургаж, санаа тавьдаг. Багш нар маань хатуудаа хатуу ч эжий, аав шиг минь л байдаг даа. Үүрд сүслэн хайрлах шүтээнүүд минь шүү дээ. 

-Тайз, дэлгэцийн анхны бүтээлийнхээ талаар яриач... 

-11-р ангидаа өлгийдөн авсан "Эх орон зүрх " шүлгийн клип бол миний анхны уран бүтээл. "Могжоохон" студид 1000 доллараар хийлгэсэн л дээ. Аав, ээж хоёр минь маш их дэмжиж байсан болохоор тэр мөнгийг гаргаж өгч байлаа. 2011 оны 12-р сарын нэг их хүйтэн, жавартай өдөр олон цамц давхарлаж өмсөөд Богдын музейд зураг авахуулж байсан юм. Одоо эргээд бодоход маш билэгшээлтэй бөгөөд их хүнд сэдэв байсан. Тэр үед би 17-хон настай охин байлаа шүү дээ.дээ Тэгээд 2012 он гарангуут "Жигүүрлэн нисэх залуу нас" шүлгийн цомгоо гаргаж байлаа. 

-Танд бүтээхийг хүсдэг дүр бий юу? 

-Маш гайхалтай хатны дүр бүтээхийг хүсдэг. Гэхдээ "Эрдэнэ вангийн

Чойжил хатан", "Алунгоо эх" гэдэг ардын дуу, хөөмийн бүтээлд гол баатар хатных нь дүрийг бүтээж байсан. Одоо кинонд тоглохыг зорьж байна. 

No description available.

-Зураг авалтын үеэр хөгжилтэй явдал бишгүй л тохиолддог байх... 

-Маш их тохиолдоно шүү. Хөгжилтэй явдал ч тохиолдоно, уран бүтээлийн санаа оноо зөрөх зүйл ч гарна. Гэхдээ дандаа шижигнэсэн сайхан залуустай хамтарч ажилладаг болохоор урамтай шүү. Тэдэндээ маш их баярлаж явдаг. 

-Анх хэдэн төгрөгийн шагнал авч байв? 

-300 мянган төгрөг авч байлаа. Ер нь кинонд тоглохоос илүү хөтлөгч сайн хийнэ шүү. Хөтлөгчийн анхны цалин маань 2013 онд 250 мянга байсан. 

-Кинонд тоглох урилга хэр ирдэг вэ? 

-Ирнэ шүү. Гэхдээ би "ММ" продакшнаа байгуулаад жил болж байгаа юм. Өөрөө кино хийх болохоор санал хүлээж аваагүй л байна. 

-Эротик дүрийн санал ирж байв уу? 

-Үгүй. Ирлээ ч хүлээж авахгүй. 

-Шүтэн биширдэг уран бүтээлч гэвэл...

-Деклан бол миний хэзээ ч уйдахгүй хоолой. Тиймээс би мөнхийн фэн нь. Монголд УГЖ, дуучин Ариунаа эгчдээ хайртай. Мөн Дэмидбаатар, Чаминчулуун багш нартаа. Намайг тэд л урлагт дурлуулсан даа. 

-Та шүлэг бичдэг байх аа? 

-Миний хувьд дууны шүлэг их бичдэг. Ар, өвөр Монголын олон дуучинтай хамтарч ажилладаг. Олонд хамгийн их хүрсэн дуу маань "Дээлтэй Монгол". Энэ дууг минь сүүлд СТА Гүрбадам ах шинэ хувилбараар дуулсан. Өмнө нь Ургаа гэдэг дуучин дуулж байсан юм. Аав нь Сүхбаатар аймгийнх, ээж нь өвөр монгол. 

No description available.

-Ингэхэд өөрийг чинь Өвөр Монголд илүү мэддэг үү? 

-Ер нь тэнд миний уран бүтээлүүд их сайн хүрдэг бололтой юм билээ. Тэнд хоёр ч удаа очиж багшилсан шүү. Бас элдвийн үйл ажиллагаа, тоглолт олон удаа хөтөлсөн. 

-Урилгаар багшилсан уу? 

-Тийм ээ.Хөтлөх болон жүжиглэх ур чадвар заасан. Тэнд 14 хоног хичээл заагаад 7 сая төгрөгийн цалин авдаг. Гэхдээ одоо тийм зав алга даа. 

-Сүүлийн үед яруу найрагч, хөгжмийн зохиолч нар дуугаа зардаг болсон... 

-Мэдээж хүний оюуны бүтээл юм чинь үнэлнэ л дээ. Тухайн уран бүтээлчтэйгээ ярилцсан гэрээ хэлцэл дээр зөвшилцөх зүйл байдаг л даа. Надад 4 сая төгрөг хүрсэн бүтээл бий шүү. 

No description available.

-Та яруу найргийн түүвэр гаргасан байх аа... 

-2019 оны 11-р сарын 18-нд "Бодлын тэнгис" нэртэй анхны түүврээ гаргасан. Мөн 2017 онд дуу, шүлгээс бүрдсэн анхны бие даасан тоглолтоо "UB palace"-т хийж байлаа. 

-Таны нэр их ховор содон юм аа... 

-Аавын минь өгсөн нэр л дээ. Үргэлж нар шиг мандаж, огторгуй ертөнцийг гийгүүлэн, дээшээ өсөн дэвшиж, од эрхэс шиг гялалзаж яваарай гэж хайрласан юм. 

Ярилцсан Ш.Эрдэнэтөр


СЭТГЭГДЭЛ БИЧИХ