Д.Нямхүү: Токиогоос ирсэн хоёр хүнээс коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Аравдугаар сарын 12, 13-нд 1352 хүнд шинжилгээ хийхэд 1350 хүнд коронавирусийн халдвар илрээгүй. Харин аравдугаар сарын 10-нд Токио-УБ-ын онгоцоор ирсэн 30 настай эрэгтэй, 20 настай эмэгтэйгээс коронавирус илэрлээ. Ингээд Токио-УБ-ын онгоцоор ирсэн дөрвөн хүнээс вирус илэрлээ. 

Есдүгээр сарын 9-нд оношлогдсон ОХУ-ын иргэн 53 настай жолооч эдгэрч, сувиллын тусгаарлалтад гарлаа. Монголд 320 тохиолдол батлагдсанаас 311 нь эдгэрлээ. Өнөө өглөө 04.00 цагт тусгаарлах байранд байсан нэг эмэгтэй ХӨСҮТ-д ирж амаржиж, 2.8 кг хүү төрүүллээ" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ