СЗХ: 389 хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгоод байна

Санхүүгийн зохицуулах хорооноос энэ оны III улирлын байдлаар Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийн нэгдсэн судалгааг хийж, тойм мэдээллийг гаргалаа.
Мөн өнгөрсөн сарын 30-ны байдлаар үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч нийт 389 хуулийн этгээд буюу 17 аж ахуйн нэгж, 372 иргэнд тусгай зөвшөөрөл олгоод байна.
Одоогийн байдлаар тусгай зөвшөөрөл хүсэж холбогдох баримт бичгээ ирүүлсэн 23 аж ахуйн нэгж, иргэдийн баримт материалыг хянаж ажиллаж байна. Иймээс Та бүхэн дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж танилцана уу.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ