Ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын хашааг шинэчилж байна

Багануур дүүргийн хүн амын унд ахуйн усны эх үүсвэрийн хамгаалалтын хашаа 1987 онд ашиглалтад орсон бөгөөд модон шон, хамгаалалтын тор нь ашиглалтын шаардлага хангахгүй сүүлийн 10 гаруй жил болсон байдаг. Тэгвэл үүнийг бетон шонтой төмөр хашаагаар шинэчлэн барих ажлыг энэ оны улсын төсвийн 317.7 сая төгрөгийн хөрөнгөөр “Сан” ХХК гүйцэтгэж байна.


Одоогоор ажлын явц 70 хувьтай байгаа аж. Энэхүү ажил хийгдсэнээр хүн амын унд ахуйн төвлөрсөн болон төвлөрсөн бус ус хангамийн эх үүсвэрийг аж ахуйн үйл ажиллагааны нөлөөллийн улмаас хомсдох, бохирдох, чанар найрлага өөрчлөгдөхөөс хамгаалах зорилготой эрүүл ахуйн бүсийн дэглэм мөрдөгдөх ач холбогдолтой юм.













СЭТГЭГДЭЛ БИЧИХ