Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье!

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан хуваарийн дагуу Агаарын чанарын хяналтын хэлтэсээс Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэр хорооллын 65 өрхийн зуухны бүрэн бүтэн байдал, угаарын хий мэдрэгч хэвийн ажиллаж байгаа эсэхэд хяналт тавин, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Хяналт шалгалтаар угаарын хий мэдрэгчээ ажиллуулаагүй, эвдэрсэн, тэжээлээс салгасан, зуухны бүрэн бүтэн байдал алдагдсан айл өрхүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч зуух яндангаа хэрхэн хөөлөх болон угаарын хийнээс урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ