Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн ээжүүдэд “Эхийн алдар” одонг гардуулж дууслаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Архангай аймагт ажиллах үеэрээ тус аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулав. Энэ жил Архангай аймгаас нийтдээ 288 ээж, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 21, Хоёрдугаар зэргийн одонг 267 ээж тус тус хүртлээ. Ингэснээр нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн ээжүүдэд “Эхийн алдар” одонг үе шаттайгаар гардуулж дууслаа.
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдэд “Эхийн алдар” одонг хүртээх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гарсан. Уламжлал ёсоор “Эхийн алдар” одонг жил бүрийн зургадугаар сарын нэгний өдөр гардуулдаг байсныг дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас хойшлуулсан билээ.
Улмаар иргэд, ээжүүдийн зүгээс ирүүлсэн санал, хүсэлт, цар тахлын үеийн хорио цээрийн дэглэмийг харгалзан үзэж, Монгол Улсын Ерөнхийлөгч засаг захиргааны нэгжийн түвшинд үе шаттайгаар гардуулах шийдвэр гарсан.
Нийт:
- 2020 оны наймдугаар сарын 8-ны өдөр Дорноговь аймгийн 203 ээжид,
- 2020 оны наймдугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн 230 ээжид,
- 2020 оны наймдугаар сарын 10-ны өдөр Дундговь аймгийн 161 ээжид,
- 2020 оны есдүгээр сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн 292 ээжид,
- 2020 оны есдүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн 214 ээжид,
- 2020 оны есдүгээр сарын 13-ны өдөр Дорнод аймгийн 408 ээжид,
- 2020 оны есдүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн 227 ээжид,
- 2020 оны есдүгээр сарын 19-ний өдөр Увс аймгийн 346 ээжид,
- 2020 оны есдүгээр сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн 548 ээжид,
- 2020 оны есдүгээр сарын 21-ний өдөр Ховд аймгийн 377 ээжид,
- 2020 оны есдүгээр сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн 186 ээжид,
- 2020 оны есдүгээр сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн 338 ээжид,
- 2020 оны есдүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн 391 ээжид,
- 2020 оны есдүгээр сарын 28-ны өдөр Орхон аймгийн 266,
- 2020 оны есдүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн 382,
- 2020 оны есдүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн 307 ээжид,
- 2020 оны аравдугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн 421 ээжид,
- 2020 оны аравдугаар сарын 05-ны өдөр Говьсүмбэр аймгийн 65 ээжид,
- 2020 оны аравдугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн 208 ээжид,
- 2020 оны аравдугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн 531 ээжид,
- 2020 оны аравдугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн 288 ээжид тус тус “Эхийн алдар” одон гардууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ