“Гоо сайхан, ахуйн хэрэглээний барааг импортлох үед тавигдах шаардлага” сэдэвт сургалт боллоо

НМХГ-ын ЭИХХЦХХ-ээс 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Гоо сайхан, ахуйн химийн бараа бүтээгдэхүүн импортлогч ААН, иргэдэд “Гоо сайхан, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг импортлох үед тавигдах шаардлага, лабораторийн шинжилгээт хяналт шалгалт” сэдэвт сургалтыг зохион байгуулав.
Тус сургалтаар “Гоо сайхан, ахуйн химийн бүтээгдэхүүн импортлоход тавигдах шаардлага, Гоо сайхны бүтээгдэхүүнд хийгдэж буй нян судлалын шинжилгээ, Гоо сайхан, ахуйн химийн бүтээгдэхүүн түүнд тавигдах эрүүл ахуйн шаардлага” сэдвээр илтгэлүүд тавигдаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ