Багануур дүүргийн эмнэлгийн компьютер томографын кабинетад баталгаажуулалт хийлээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/63 дугаартай удирдамжийн дагуу Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд шинээр суурилагдсан компьютерт томографын аппарат болон рентген техникчийн ажлын байранд цацрагийн хэмжилт хийж, рентген кабинетад баталгаажуулалт хийлээ.


Баталгаажуулалтаар тус эрүүл мэндийн төвийн дүрс оношлогооны тасгийн их эмч, тоног төхөөрөмжийн инженер, рентген техникч нарт цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ