ЭМЯ: 812 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Өнөөдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 812 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй гэж ЭМЯ-наас мэдээллээ. Манай улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 320 тохиолдол бүртгэгдсэнээс 311 иргэн эдгэрсэн бол есөн хүн эмчлүүлж буй юм.



Харин дэлхийд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 287 мянган хүн шинээр халдвар авч, 4 мянга гаруй хүн эндcэн байна.  Түүнчлэн 284 мянган хүн эдгэрчээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ