ЦЕГ: Нэр дэвшигчид нэгнийхээ аминд хүрсэн гэдэг нь худал мэдээлэл

Нэр дэвшигчид нэгнийхээ аминд хүрсэн гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад буй.
Энэ асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад "Нэр дэвшигчид нэгнийхээ аминд хүрсэн гэдэг нь худал мэдээлэл. Энэ сарын 14- ны өдрийн 15:10 цагт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын цагдаагийн хэлтэст хүнийг автомашинаар мөргөсөн гэсэн мэдээлэл ирсэн. Энэ мэдээллийн дагуу сумын цагдаагийн хэлтсээс хэргийн газар дээр шалгалт хийсэн. Ингэхэд 40 настай Б гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож ухрах үйлдэл хийхдээ иргэн М-ийг мөргөж амь насыг нь хохироосон байсан. Энэ дагуу аймгийн цагдаагийн газарт мөрдөх шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ