Ч.Чинбат: Иргэдэд мөнгө болон эд зүйл тараасан гэх үйлдлүүдийг шалгаж байна

Орон нутгийн сонгуулийн үеэр гарч буй зөрчлүүдийн талаар ЦЕГ-ын Нийгмийн хэв журам, ОНАБА-ны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбат мэдээлэл өглөө.


Тэрбээр “Сонгуулийн үйл ажиллагааг гаднын нөлөөгүй явуулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байна. Нийт 396 гомдол, мэдээллийг шалгаж байна. Мөн гэмт хэргийн шинжтэй 23 мэдээллийг хүлээн авч харьяаллын дагуу ТЕГ-т шилжүүлсэн. Зөрчлийн тухай хуулийн дагуу 338 гомдлыг хүлээн авсан бөгөөд 163 мэдээллийг үргэлжлүүлэн шалгаж байна. Өнөөдөр 18:00 цагийн байдлаар мөнгө болон эд зүйл тараасан гэх үйлдлүүдийг хүлээн авч шалгаж байна” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ