Хоригдол оргожээ

Энэ сарын 15-нб өдөр буюу өчигдөр Говь-Алтай аймгаас хоригдол оргожээ. Тодруулбал, Өвөрхангай аймаг дахь ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 423-р ангид ял эдэлж байсан 33 настай Э гэрээний дагуу Говь-Алтай аймагт зам засварын ажил хийж байхдаа оргосон байна.
Түүний оргосон цагийг ойролцоогоор 16.00 цаг орчимд барагцаалж байгаа бөгөөд цагдаа болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид эрэн хайж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ