НМХГ: Санал хураах 453 байранд ноцтой зөрчил дутагдал илрээгүй

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 


НМХГ: Сонгуулийн үеэр нийт 4700 аж ахуйн нэгж байгууллагад хяналт тавьж ажиллахад архи согтууруулах ундаа худалдаалсан зөрчил илрээгүй. Сонгуулийн санал хураах нийт 453 санал авах байранд хяналт тавьж ажиллахад ноцтой зөрчил дутагдал илрээгүй.


НАБТГ: Өнгөрсөн оны үетэй харьцуулахад агаар дахь зургаан үзүүлэлтийн стандартаас давсан тохиолдлын тоо буурсан. Цаг агаарын дундаж температур 0,5 градусаар хүйтэн байна.


НЭМГ: Сонгуулийн хэсгийн хороодод 906 эмнэлгийн ажилтан ажилласан ба иргэдэд амны хаалт зүүлгэж, халууныг нь үзэж, байрны цэвэрлэгээ ариутгалд хяналт тавьсан. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ