2021 онд МСҮТ-үүдэд 80 тэрбум төгрөг зарцуулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар 2021 оны улсын төсвийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийж байна. Ирэх оны улсын төсөвт МСҮТ-үүдэд нийт 80 тэрбум төгрөг зарцуулахаар тусгажээ. Эдгээр төвд суралцдаг оюутнуудад сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгодог. Мөн эдгээр төвийн хувьсах зардлыг улсын төсвөөс олгодог.
Цаашид МСҮТ-үүдийг ХБНГУ-ын жишгээр хөгжүүлэх саналыг УИХ-ын гишүүн Н.Учрал гаргасан юм. Тус улсын мэргэжлийн сургалтын тогтолцоо дэлхийд хамгийн шилдэгт тооцогддог байна. Учир нь томоохон ажил олгогчдын дэргэд л МСҮТ-өө байгуулдаг байна. Харин манай улсад зарим их дээд сургуулийн дэргэд МСҮТ бий. Иймд МСҮТ-ийг ажил олгогчидтой шууд холбох шаардлагатайг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа онцлов.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ