Тарваган тахлын үндсэн болон нэмэгдэл агуулагчдын ичилт ажиглах судалгаа хийлээ

Баянхонгор аймгийн Зоонозын Өвчин Судлалын Төвийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 09 дүгээр сарын 28-аас 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг Түй-Шаргалжуутын цурав голомтын 36,000 га талбайд Тарваган тахлын үндсэн болон нэмэгдэл агуулагчдын ичилт ажиглах судалгааг хийж гүйцэтгэлээ.
Ичилт ажиглах судалгааг Өлзийт сумын Нам, Халиут, Агуйт /3214707121/-ын Халиутай, Өвөр хүрэн хад, Хуудас; Нарийн гол, Шуургач /3214707122/-ийн Дунд, Доод ангал, Согтуугийн дөрөлж, Харзтайн давааны ар; Мөст /3214707123/-ийн ам; Ар, Өвөр агьт, Бийрийн эх /3214707124/-ийн Ар, өвөр агьт, Хүрэн хад, Мужиг гэсэн газар, секторыг хамруулан 90 ичээ нүхэнд ажиглалт судалгаа хийхэд ичилт 70 хувьтай явагдаж байна.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ