"Морин хуур" наадмын шилдэг дууны тоглолт өнөөдөр эхэлнэ

"Морин хуур" 33 дахь удаагийн наадмын хоёрдугаар шатанд шалгарсан дууны уран бүтээлийн концерт өнөөдөр, маргааш Улсын филармонийн концертийн их танхимд үзэгчидтэйгээр зохион явагдах гэж байна.
Хоёрдугаар шатны шалгаруулалт буюу шилдэг уран бүтээлийн концертод дуулагдах нийт 40 дуунаас дараагийн шатанд 10 дуу шалгарч ирэх арваннэгдүгээр сарын 14-нд Төв аймгийн Монгол туургатан театрт зохион байгуулагдах "Хөгжмийн баярын нэгдсэн гала" тоглолтонд дуулагдаж төрөл тус бүрт эхний гурван байр болон гранпри шагналтан тодрох юм.
Энэ удаагийн шалгаруулалтад дууны бүтээл, дуучдын бэлтгэл, сургуулилт хангагдсан байдал, дуулаачийн гүйцэтгэл, үзэгчдийн дэмжлэг зэргийг дүгнэлтэд харгалзахаас гадна шүүгчээр хэн ажиллаж байгаа нь тодорхой бус байхаараа онцлогтой аж.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ