Оргосон этгээдийг эрэн сурвалжилж байна

Баянхонгор аймагт бүтээн байгуулалтын ажилд оролцож байсан хоригдол өчигдөр буюу 10 дугаар сарын 15-ны өдөр оргосон хэрэг гарчээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Цагдаагийн газартай хамтран эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна.
Хоригдол Г нь Баянхонгор аймагт авто замын бүтээн байгуулалтын хэсэгт ажиллаж байгаад оргожээ. Г нь хулгайлах гэмт хэрэг үйлдэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл ангиар 6.8 жилийн хорих ялаар шийтгэгдсэн бөгөөд эдлэх ёстой ялынхаа 70 хувийг эдэлсэн учраас гадуур ажиллаж байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ