"Морин хуур" наадмын гала тоглолтод оролцох дууны нэрс тодров

"Морин хуур" 33 дахь удаагийн наадмын гала тоглолтод оролцох дууны нэрс тодорлоо. Уг наадмын эхний шалгаруулалт энэ сарын 10-нд Монголын хүүхдийн ордонд болсон бөгөөд үүнд мэргэжлийн төрөлд 33, нийтийн дууны төрөлд 34, страд дууны төрөлд 17 нийт 84 дуу өрсөлдсөн юм.
Үүнээс 40-ийг нь шалгаруулж, өнгөрсөн баасан гарагт Улсын филармонид шалгаруулж, дараах уран бүтээлийн нэрс тодорсон байна.
Мэргэжлийн дууны төрөлд
- “Ганга нуурын гангар хун”
- “Зүрхний сондор нутаг”
- “Эр хүн танаа”
- “Тайтгарч өнжмөөр нутаг”
- “Ижий бидэн хоёр”
- “Зуурд л үгүй жаргая”
- “Санахын цаадах нутаг”
- “Мөндөр зээрд”
- “Ашид мөнхийн эх орон”
- “Бүүвэй дэлхийдэй”
Нийтийн дууны төрөлд
- “Хань”
- “Сайхан намар”
- “Гайхуулж л явна би”
- “Миний Монголын ээжүүд”
- “Айргийн дугараа”
- “Ээждээ захидал бичээрэй”
- “Энх нанай”
Страд дууны төрөлд
- “Гэсэн юм аа”
- “Үүдэнд чинь ирээд буцлаа”
- “Санаа заяатай Монгол”
Харин эдгээр дуу ирэх арваннэгдүгээр сарын 14-нд Төв аймгийн Монгол туургатан театрт болох гала тоглолтод оролцох эрхтэй боллоо. Энэ үеэр “Алтан намар” хөгжмийн наадам хамт зохион байгуулагдах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ