Өдөртөө 25-30 хэм хүрч хүйтэрнэ гэдэг худал мэдээлэл

Арванхоёрдугаар сараас эхлэн Монгол орны ихэнх нутгаар эрч хүйтэрч өдөртөө 25-30 градус хүйтэн байна гэх мэдээлэл цахим орчинд тархжээ. Уг мэдээллийг Цаг уур, орчны шинжилгээний газраас няцааж, мэргэжлийн байгууллагууд ийм мэдээлэл түгээгээгүй хэмээв.


Цаг уурын байгууллагаас ийм мэдээлэл гаргаагүй бөгөөд иргэд та бүхэн энэ мэдээллийг цааш түгээхгүй байхыг хүсэж байна. Түүнчлэн олон нийтийг баталгаат эх сурвалжийн үнэн бодит мэдээ, мэдээллийг өөрийн амьдралдаа хэрэглэж хэвшихийг ЦУОШГ-аас зөвлөж байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ