ЦЕГ: Орцонд нүцгэн зогсож байсан хүүхдийн асуудлыг шалгаж байна

"Алтай" хотхонд дотуур өмднөөс өөр хувцасгүй, 7-8 орчим насны эрэгтэй хүүхэд орцонд уйлаад зогсож байгаа тухай мэдээллийг өчигдөр /2020.10.18/ тус хорооллын орчим суугч эмэгтэй цахим хуудаснаа оруулсан. Чулуун шалан дээр хөл нүцгэн зогсох хүүхдийн зураг сэтгэл өвдмөөр бөгөөд энэ асуудлын учир шалтгааныг тодруулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байгаа эсэхийг ЦЕГ-аас тодрууллаа. 




ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Цагдаагийн хошууч Д.Будзаан, "Энэ асуудлыг Нийслэлийн цагдаагийн газраас шалгаж байна. Шалгалт явагдаж байгаа учир одоогоор мэдээлэл өгөх боломжгүй байна"  гэв. 




СЭТГЭГДЭЛ БИЧИХ