Жоншны үйлдвэрт ажиллаж байсан 20 настай эрэгтэй шороонд даруулж амиа алджээ

Дорноговь аймаг үйл ажиллагаа явуулдаг жоншны үйлдвэрт бутлуурчин хийж байсан 20 настай эрэгтэй шороонд даруулж амиа алджээ. Тодруулбал, Даланжаргалан суманд үйл ажиллагаа эрхэлдэг “Монголия Блю Стар” ХХК-ийн жоншны баяжуулах үйлдвэрт аравдугаар сарын 17-ны өдрийн 18:30 цагийн орчим жоншны бутлуурын машины шороонд хүн дарагдсан тухай дуудлагыг 19:10 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн алба хаагчид 28 км замыг туулан 20:23 цагт очиж тус үйлдвэрийн жоншны бутлуурчин ажилтай 20 настай, эрэгтэй Т-ийн цогцсыг 00:30 цагт гаргажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ