СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гарцаар гарч явсан иргэнийг мөргөжээ

Аравдугаар сарын 20-ны 00.28 цагийн орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт гарцаар гарч явсан иргэнийг мөргөсөн зам тээврийн осол гарчээ.

Тодруулбал, тус дүүргийн 18 дугаар хороо Энэбишийн өргөн чөлөө, “Тумбааш” дэлгүүрийн урд замд Toyota corolla Axio маркийн автомашины жолооч М нь явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч Б-г мөргөжээ.

Явган зорчигчийн биеийн байдал хэвийн, гэмтлийн зэрэг хараахан тогтоогдоогүй байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ