МИАТ компани "Агаарын аялал"-ын туршилтын нислэг хийжээ

МИАТ ТӨХК зорчигч үйлчлүүлэгчиддээ зориулан байгалийн үзэсгэлэнт болон түүхийн дурсгалт газруудыг агаараас тольдох "Агаарын аялал"-ын туршилтын нислэг хийжээ. Туршилтын нийслэгт Иргэний нисэхийн ерөнхий газрын алба хаагчид оролцож, үзэсгэлэнт газруудыг агаараас тольдсон байна. Тэд энэ сарын 16-нд Асралт хайрхан, Бурхан халдун, Хөвсгөл далай, Хорьдол сарьдгийн нуруу, Дархадын хотгор, Отгонтэнгэр хайрхан, Тэрхийн цагаан нуур, Хоргын тогоо зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар БОИНГ 737-800 агаарын хөлгөөр аялсан аж.
“Агаарын аялал” туршилтын нислэг нийт гурван цаг 30 минут үргэлжилсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ