Энэ сарын 24-өөс цас орж, хүйтэрнэ

Өнгөрсөн хоёр хоног нутгийн баруун хагаст цас орж, цасан шуурга болон хүчтэй салхи салхилах зэрэг аюултай үзэгдэл ажиглагдсан. Хамгийн ихдээ Увс аймагт 10 мм хүртэл цас орсон байна. Ерөнхийдөө Хөвсгөл, Увс, Архангай, Булган, Өвөрхангай зэрэг аймгуудын нутагт цас их хэмжээгээр орсон. Хамгийн сүүлийн мэдээгээр Монгол орны хувьд цасны зузаан 15см цасан бүрхүүлтэй байна. Ерөнхийдөө Баян-Өлгий, Төв аймаг, Булган, Хөвсгөл, Архангай, Говь-Алтай, Өвөрхангай зэрэг аймгуудад цасан бүрхүүл тогтчихсон. Түүнчлэн хүчтэй салхины аюултай үзэгдэл болсон. Энэ нь Говь-Алтайн өмнөд, Баянхонгор, Өвөрхангай өмнөд, Өмнө-Говь, Дундговийн баруун хэсгээр 16-24 метр секунд хүртэлх хүчтэй салхины аюултай үзэгдэл болж ажиглагдсан байна.
Аравдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн баруун аймгаар, 22-ны өдрөөс нийт нутгаар цаг агаар дулаарч 24-ны өдөр хүртэл цаг агаар тогтуун сайхан байна. Харин 24-ний өдрөөс эхлээд баруун аймгуудын хойд хэсгээр цаг агаар муудаад 25-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар цаг агаар муудаж цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ