Таван шарын төмөр замын гармыг засахтай холбоотойгоор тус хэсгийн замыг ХААНА

Нийслэлийн БГД-ийн 20 дугаар хороо, Таван шарын төмөр замын гармын засварын ажил өнөөдөр эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр оройн 23:00 цагаас 24-ний 08:00 цаг хүртэл тус хэсгийн замыг бүрэн хаах юм.
Иймээс жолооч та бүхэн тухайн замаар зорчилгүй,
- Саппорогийн тойрог,
- Хөсөг трэйдийн уулзвар,
- Эрчим хүчний гудамж буюу ТЭЦ-4-ийн зам,
- Сонсголонгийн уулзвар,
- Моносын уулзвар гэсэн замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Зам хаахтай холбогдуулан тухайн байршилд 600 мм-ийн цэвэр усны шугамын эвдрэлийг засварлах, Авто замын засвар нөхөөс, Төмөр замын эвдрэлтэй төмөр бетон дэр солих зэрэг ажлуудыг хийнэ.
Гүйцэтгэгчээр "Хүрд" ХХК, Замын 2-р анги, "Нано Экологи" ХХК ажиллаж байна. Харин хяналтыг УБТЗ, УСУГ, НАЗХГ хариуцах аж.
Эх сурвалж: Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ