Будапешт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 90 иргэн ирлээ

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Будапешт-Улаанбаатар чиглэлийн ”Хүннү Эйр” ХХК-ийн тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. 


Тус онгоцоор 90 иргэн эх орондоо иржээ. Тухайлбал, 


  • 3 нь бага насны хүүхэдтэй гэр бүл,
  • 2 нь жирэмсэн,
  • 8 нь оюутан,
  • 44 нь санхүүгийн гачигдалтай,
  • 33 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн байгаа юм.


Иргэдийг ХӨСҮТ, ОБЕГ-ын Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, “Эрхэс” зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ