Л.Мөнхтүшиг: 11 дүгээр сард 10 удаагийн тусгай нислэг үйлдэнэ

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэргийг арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал сунгах саналыг гаргаад байна. Уг саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн батлах юм.


Санал гаргасантай холбоотойгоор арваннэгдүгээр сард нийт 10 тусгай нислэг хийх хуваарь гарсан байна. Тодруулбал БНСУ руу 6, Европ чиглэлд 1, Токио руу 2, Казахстан руу 1 удаа тус тус нислэг үйлдэхээр болсон байна.


Өнгөрсөн хугацаанд нийт 98 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж 19519 иргэнээ татан аваад байгааг Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ