ЭМЯ: Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг хүнээс коронавирус илэрлээ

Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч, манай улсад COVID-19-ийн батлагдсан тохиолдлын тоо 340-д хүрснийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Уг иргэн эх орондоо 2020 оны аравдугаар сарын 22-нд эх орондоо иржээ. Тухайн өдөр УОК-ын шийдвэрээр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 70 орчим иргэнийг татан авч байв.
Өнөөдрийн байдлаар батлагдсан 340 тохиолдлоос 312 нь эдгэрээд байна. Харин коронавирусийн халдвар авсны улмаас ХӨСҮТ-д 28 иргэн эмчлүүлж буй бөгөөд 20 хүний биеийн байдал хөнгөн байгаа бол найман хүний бие хүндэвтэр байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ