Нийслэлийн Засаг даргын орлогчоор Ж.Сандагсүрэн, Н.Баярчимэг нарыг томилно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хотын удирдлагын бүтцэд ажиллах хүмүүсийнхээ нэрсийг зөвшилцөхөөр НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд саналаа хүргүүлсэн. Энэ дагуу Нийслэлийн МАН-ын хорооны өчигдрийн хуралдаанаар хотын орлогч даргаар Ж.Сандагсүрэн, Н.Баярчимэг нарыг томилох асуудлыг хэлэлцэн дэмжсэн байна.


НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал хуралдаж, дээрх нэр дэвшигчдийг томилох бөгөөд өнөөдөр хуралдах магадлалтай байгаа бөгөөд хараахан хурлын тов гараагүй байна.


НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан бол Н.Баярчимэг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ