“Талын түмэн адуу-2020” баяр ирэх сард болно

Монголын малчин ахуй, биет бус соёлын өвийг хадгалах, адуу дагасан соёлыг сурталчлах зорилго бүхий “Талын түмэнадуу-2020” эвент ирэх сарын 21-22-нд Хэнтий аймгийн Батноров суманд болно.
Уг эвентэд аймаг бүрийн шилдэг 20 гаруй адуучин оролцох бөгөөд уран уургач, бугуйлч шалгаруулах тэмцээн, "Эрэмгий адуучин” уурга шүүрэх, эмнэг булгиулах, “Адууны тухай дууг хэн сайн дуулах вэ” нутгийн иргэдийн дууны тэмцээн зохиогдох гэнэ. Мөн орон нутгийн гар урлал, жижиг, дунд үйлдвэрлэгчид өөрсдийн урласан бүтээгдэхүүнээ худалдаалах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ