"Зам тээврийн салбарын долоон үйлчилгээг E-Mongolia-аас авах боломжтой"

Зам тээврийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ тээврийн салбарын цахим үйлчилгээний талаар мэдээлэл хийлээ. 


Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д зам тээврийн салбарын долоон үйлчилгээг буюу гурван төрлийн лавлагаа, дөрвөн төрлийн олон шатлалт үйлчилгээ орсон байна. Тодруулбал: 

  • Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа
  • Оношилгаа техникийн хяналтын үзлэгийн лавлагаа
  • Авто тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах
  • Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ нөхөн олгох хүсэлт хүлээн авах
  • Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ солих хүсэлт хүлээн авах
  • Мэргэшсэн жолоочийн үнэмлэх нөхөн олгох хүсэлт хүлээн авах 


Зам тээврийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ "Цахим шилжилтийн хүрээнд Тээврийн ухаалаг системийг хэрэгжүүлэх талаар анхаарч байгаа. Энэ хүрээнд Тээврийн ухаалаг систем хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хөтөлбөр дотор 14 дэд систем хэрэгжүүлнэ. Энэ нь хүмүүст хүртээмжтэй зайнаас үйчилгээ авах боломжтой байна. Төрийн байгууллагууд өөрсдийн дотоодын системийг бүрдүүлдэг. Энэ хүрээнд Зам тээврийн яам apple системийг бүрдүүлнэ. 

Энэ сарын 1-нд E-Mongolia-д нээгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар 166 мянган хүн хандаж, 138891 үйличлгээ авсан байна" гэлээ. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ