Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг ЧД-ийн иргэдэд үйлчилж эхлэв

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр хуульзүйн салбарын зарим байгууллагад зочиллоо. Энэ үеэр ТТАХНЭ-ийн үйл ажиллагаатай танилцав. Тус эмнэлэг ХЗДХЯ-ны харьяа агентлаг байгууллагууд болон бусад төрийн тусгай албан хаагчид болон тэдний гэр бүл, чөлөөнд гарсан ахмадууд зэрэг нийт 160 гаруй мянган хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн барилга байгууламж, техник, тоног төхөөрөмжөөр хангагдсан бөгөөд үйлчилгээгээ өргөжүүлж Чингэлтэй дүүргийн иргэдэд мэс заслын яаралтай тусламж, хүүхдийн яаралтай тусламжийг тус тус үзүүлж байна. Цаашид мөн дүүргийн 145 мянга гаруй иргэдэд гэмтлийн яаралтай тусламжийг үзүүлэхээр бэлтгэл хангажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ