Баян-Өлгий аймгийн Засаг даргад Д.Бауыржаныг дэвшүүлэв

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өчигдөр боллоо. Анхдугаар хуралдаанаар аймгийн ИТХ-д шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, ИТХ-ын даргыг сонгож батлах, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх, ИТХ-ын тэргүүлэгчдийн сонгох зэрэг асуудлыг хэлэлцэж баталжээ.
Аймгийн ИТХ-ын даргаар Монгол улсын гавьяат эдийн засагч Н.Бейбитханыг сонгож батламжиллаа. Харин аймгийн Засаг даргад МАН-аас 2016-2020 оны хооронд аймгийн ИТХ-ын даргаар ажилласан, МАН-ын хорооны дарга Д.Бауыржан, Ардчилсан намаас Ш.Жандос нар өөрсдийн нэрийг тус тус дэвшүүлж, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Жандос хуралдааны явцад нэрээ татсанаар Д.Бауыржаныг 39 төлөөлөгчийн 100%-ийн саналаар аймгийн Засаг даргад дэмжлээ.
Ийнхүү аймгийн ИТХ-ын дарга асан Д.Бауыржан аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 100 хувийн саналыг авснаар түүний нэрийг Баян-Өлгий аймгийн Засаг даргад батлуулахаар Монгол улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлэхээр боллоо.
Хуралдаанд МАН-аас 23, АН-аас 15, МАХН-аас 1, нийтдээ 39 төлөөлөгч 100 хувийн ирцтэй оролцжээ.
Д.Бауыржаны намтар
- 1984 - 1994 он Дэлүүн сумын Бүрэн дунд сургууль
- 1994 - 1997 он ШУТИС-ийг Авто инженер
- 1997 - 1999 он ШУТИС-ийг Техникийн ухааны магистр
- 2009 - 2011 он Удирдлагын академийг Төрийн Удирдлага чиглэлээр тус тус төгссөн.
Ажлын туршлага
- 2016 - 2000 он Аймгийн ИТХ-ын дарга
Гадаад хэл
- Англи, Орос, Хятад хэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ