Буриадад “Сэлэнгэ-2020” цэргийн сургуулилт эхлэв

Энэ жилийн сургуулилтад ОХУ-ын БН Буриад Улс дахь Дорнодын ерөнхий цэргийн армийн ойролцоогоор 650 хүнтэй танкийн нэгтгэлийн анги салбарууд оролцож байна.

 

Монгол-оросын цэргийн “Сэлэнгэ-2020” тактикийн сургуулилт БН Буриад Улс дахь Дорнодын цэргийн тойргийн “Бурдуны” полигонд эхлэв. Нээлтийн ёслолын үеэр хоёр улсын төрийн далбаа мандуулж, төрийн дуулал эгшиглэв.  “Сэлэнгэ-2020” сургуулилтын удирдагч хошууч генерал Руслан Абдулхажиев,  Монголын талын удпирдагч болон хүндэт зочид  цэргийн хамтарсан сургуулилтыг амжилттай хийхийг хүсэн ерөөв. Ёслолын хэсэг дууссаны дараа сургуулилтын удирдлагын штаб цэргийн ажиллагааг хамтран төлөвлөх ажилд орсон байна.

 

“Сэлэнгэ” сургуулилтын түүхэнд анх удаа сургуулилтад оролцож буй хоёр улсын полигонд даалгаврыг үе шаттай хэрэгжүүлэх аргыг турших аж. Сургуулилтын гол хэсэг “Бурдуны” полигонд болж, дараа нь Монголын зэвсэгт хүчний цэргийн албан хаагчид өөрийн улсын нутагт болзошгүй дайсныг устгах даалгаврыг үргэлжлүүлэн гүйцэтгэх юм.

 

2020 оны олон улсын сургуулилтад БН Буриад Улсад байрладаг Дорнодын цэргийн тойргийн ерөнхий цэргийн армийн танкийн нэгтгэлийн хэд хэдэн салбарын 650 орчим хүн болон 100 гаруй нэгж техник оролцож байна.

 


Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ