Т.Мөнхсайхан: Коронавирусийн халдварыг дотооддоо алдаагүй, санаа зоволтгүй

Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг Шадар сайд Я.Содбаатар танилцууллаа.
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ачаа, бараа нэвтрүүлж буй зарим хилийн боомтыг түр хаах асуудлыг хэлэлцсэн юм.
Шадар сайд Я.Содбаатар: Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол-ОХУ хоорондын хилийн Цагааннуур, Боршоо боомтыг аравдугаар сарын 2-ноос 21 хоногийн хугацаагаар хаах шийдвэр гаргалаа. Учир нь манай улстай хиллэдэг ОХУ-ын бүс нутагт өвчлөл нэмэгдэж байгаа учраас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ арга хэмжээг авч байна.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Коронавирусийн халдварыг дотоодод алдсан тохиолдол байхгүй. Бид тандалтын шинжилгээг байнга хийж байна. Энэ тал дээр санаа зоволтгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ