Я.Содбаатар: Цагааннуур, Боршоо боомтыг 21 хоног түр хаахаар боллоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр 15.00 цагт зарлалаа. Хуралдааны дараа Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар мэдээлэл хийлээ.
Я.Содбаатар "Цагаан нуурын боомтоор ирсэн хоёр орос жолоочоос коронавирус илэрлээ. ОХУ-тай дипломат шугамаар холбогдон хоёр жолоочийг нутаг руу нь буцаасан. Боршоо, Цагааннуурын боомтоор орж ирсэн ОХУ-ын хоёр жолоочтой хавьтал болсон хүн байна. гэхдээ энэ хүмүүст үйлчилгээ үзүүлсэн, ажил үүргээ гүйцэтгэж байсан 28 хүнийг хяналтдаа авсан байгаа. Монгол Улс нефтийн бүтээгдэхүүний 30 хоногийн нөөцтэй байна. Алтанбулаг, Замын-Үүд, Шивээхүрэнгийн боомтод хөл хорионы бүс тогтоож,жолооч нарыг нааш нь оруулахгүй байх чиглэлээр ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ