Өнөөдөр олон улсын "Хэмнэлтийн өдөр"

Угтаа өнөөдөр Олон улсын хэмнэлтийн өдөр (International Saving Day) юм. Энэхүү чухал өдрийг жил бүрийн аравдугаар сарын 31-нд тэмдэглэдэг ч Хэллоуины баяртай давхацдаг учир хүмүүс тэр бүр анзааралгүй өнгөрүүлдэг юм.
1924 оны аравдугаар сарын 27-нд 29 орны хадгаламжийн банкны төлөөлөгчид Италийн Милан хотод Хадгаламжийн банкны олон улсын анхдугаар их хуралд (1st International Savings Bank Congress) хуран цугларчээ.
“Улс орнуудын хадгаламжийн банкнуудын анхдугаар их хурлын дурсгалд” зориулан жил бүр энэ өдрийг Дэлхийн хадгаламжийн (хуримтлалын) өдөр болгон тэмдэглэж байх санаа их хурлын сүүлчийн өдөр буюу аравдугаар сарын 30-нд гарсан байна. Ийнхүү Италийн профессор Равизза энэ өдрийг “Олон улсын хэмнэлтийн өдөр” хэмээн зарлажээ.
Гэвч энэ өдрийг түүнийг санаачлагчдын бодож сэдэж байснаар, зөвхөн мөнгө хэмнэх төдийгүй, илүү өргөн утгаар цаг хугацаа, хүч боломжийг хэмнэж, эд зүйлсэд аривч хямгачаар хандах хэрэгтэй ажээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ