Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн

Малч­ид, иргэд, тариаланчдын зориулсан мэдээ: Өнөө шөнө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтэн байна.


2020 оны 11 дүгээр сарын 01-ний 20 цагаас 11 дүгээр сарын 02-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ


Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.


Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун хойноос бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.


Агаарын температур: Шөнөдөө хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Туул, Тэрэлж голын хөндий, Дарьгангын тал нутгаар 16-21 хэм, говийн бүс нутгийн баруун хэсэг, Халх голын хөндийгөөр 4-9 хэм, бусад нутгаар 10-15 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 7-12 хэм дулаан, бусад нутгаар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө хүйтэрч Яармаг-Сонгины орчмоор 19-21 хэм, бусад хэсгээр 12-14 хэм, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ