ЭМЯ: Халдвартай зургаан хүний биеийн байдал хүндэвтэр байна

Өнөөдөр коронавирусийн халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүйг ЭМЯ-наас мэдээллээ. Манай улсад коронавирусийн халдварын тохиолдол өчигдөр зургаагаар нэмэгдэж нийт 346 болсон. Батлагдсан 346 тохиолдлоос 313 нь эдгэрсэн бол эмчлэгдэж байгаа 33 хүн байна. Эдгээрийн 27 хүний биеийн байдал хөнгөн, зургаан хүн хүндэвтэр байна.
Хоногийн мэдээ:
Коронавирус дэлхийн 216 улс, бүс нутагт бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 45 сая 428 мянгыг давжээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ