Өнөөдрөөс 522 нэр төрлийн эмийг хөнгөлөлттэй үнээр олгож эхэллээ

Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй эмийн шинэчилсэн жагсаалтаар 136 ерөнхий нэршлийн, 522 нэр төрлийн худалдааны нэршлийн эмийг 30-70 хувь хөнгөлөхөөр болсон билээ. 


"Монгол Улсын Их Хурлаар 2020 оны наймдугаар сарын 28-ны өдөр батлагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд


  • Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох эмийн үнийн хөнгөлөлтийн жорыг бүх шатны эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй эмч бичих,
  • Бүх эмийн сангаар үнийн хөнгөлөлтийг олгохоор болсон билээ.


Энэхүү хууль арваннэгдүгээр сарын 2-ны өдрөөс буюу өнөөдрөөс эхлэн хэрэгжинэ.


Хөнгөлөлттэй эмийн шинэчилсэн жагсаалттай энд дарж танилцана уу.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ