МХЕГ: Импортын бүтээгдэхүүнийг халдваргүйтгэлийн талбайгаас сэлгэн ачна

Эрүүл мэндийн яамны мэдээллийн цагаар Мэргэжлийн хяналтын байгууллагаас коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй ажлуудаас танилцууллаа.
МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар "Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн үе буюу нэгдүгээр сарын 6-наас хойш мэргэжлийн хяналтын байгууллагаас Монгол Улсын хилээр нэвтэрсэн 323,434 тээврийн хэрэгсэлд холбогдох ариутгал халдваргүйтгэл хийж, жолооч зорчигчдыг эрүүл мэндийн хяналтад хамрууллаа.
Манай улсад бүртгэгдсэн 349 тохиолдол нь бүгд зөөвөрлөгдөн бөгөөд импортлогдсон тохиолдол нэмэгдсээр байгаа тул хилийн хяналтыг өндөр түвшин хийх шаардлага бий.
Сүүлийн үед ОХУ-д нөхцөл байдал хүнд байгаа болон европын холбооны улсуудад хоёр дахь давлагаа гарсны улмаас тийр ачаанд өндөр шаардлага тавьж байна. Өдөрт 1-2 жолооч халдвар тээж байгаа нь батлагдаж байна.
Энэ хүрээнд Шадар сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг ачааны хяналтыг улам өндөржүүлэх, Улаанбаатар хотод гүний терминаль буулгахгүйгээр Алтанбулаг боомтод сэлгэн ачилт хийхээр ажлын хэсэг гарч, холбогдох судалгааг хийж байгаа" гэлээ.
Түүнчлэн тэрбээр импортлогч аж ахуйн нэгжүүдэд хандан, 12 дугаар сарын 1-нээс эхлэн Алтанбулаг боомтод тусгай бэлтгэсэн халдваргүйтгэлийн талбай болон бусад бэлдсэн талбайгаас сэлгэн ачилт хийгдэх болсныг мэдээлсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ