ҮЙЛ ЯВДАЛ: “Усан орчин хамгаалал, менежмент” сэдэвт хурал болно

- Өнөөдөр буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –


ЦЭНГЭГ УСНЫ НӨӨЦ, БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ТӨВ


09:00 цагт: “Усан орчин хамгаалал, менежмент” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99062806


ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОН

10:00 цагт: "Монголын үнэн" сонины 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 91110416, 88087678


УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ

10:00 цагт: Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Дүрс оношилгооны төвийн нээлттэй хаалганы өдөрлөг болно. Утас: 89647777


ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

10:30 цагт: Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит "Шилдэг хэсгийн төлөөлөгч - 2020" тэмцээний шилдгийг тодруулж, автомашины шагнал гардуулах арга хэмжээ болно.


ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

11:00 цагт: "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.


НИЙСЛЭЛИЙН ИРГЭНИЙ ТАНХИМ

11:00 цагт: Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын мэргэжлийн нийгмийн ажилтнуудын нийгэмлэгтэй хамтран “Асуудал шийдэл” хорооны хамтарсан багийн ур чадварын уралдаан зохион байгуулна. Утас: 99736124 89890220


MN-МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:00 цагт: “Мөнхийн тун” компаниас хэвлэлийн хурал хийнэ.

ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОН

11:40 цагт: Монголын үнэн" сонины 100 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ. Утас: 91110416, 88087678


ШУА-ИЙН НЭГДСЭН I БАЙР

13:00 цагт: “БНМАУ: Буддын шашин, сүм хийдийн асуудал" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99717977


"ЦЕНТРАЛ" ЦАМХАГ

14:00 цагт: Зориг сан, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран олгодог сургалтын төлбөрийн тэтгэлгийг 2020-2021 оны хичээлийн жилд шалгарсан 60 оюутанд  олгоно. Утас: 99104214, 99109723


“КОРПОРЕЙТ” КОНВЕНШН ЦЕНТР

18:00 цагт: “Альфа” постдрамын театрын нээлт болно. Утас: 90025742, 80025742

СЭТГЭГДЭЛ БИЧИХ