"Вакцин гараагүй байгаа энэ үед найдвартай хамгаалах зүйл бол амны хаалт"

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр алдвартын клиникт ажиглалт тандалтад байсан хүн өвчилсөн тохиолдол гарлаа. Иргэд энэ тохиолдолд зөв ойлголт авах хэрэгтэй. Бид халдвартай хүмүүсийг эмчилж байгаа эмчилгээний багийн хүмүүсийг 14 хоног эмчилгээ хийсний дараа 14 хоног тэнд нь тусгаарладаг.

 Дэлхий дахинд эмнэлгийн эмч ажилчид халдварт өртөх эрсдэл маш өндөр байгаа. Харин Монгол Улс энэ эрсдэлийг бусад улсаас ч илүү онцгой анхаарч, тусгаарлаж буй хэрэг юм. Өөрөөр хэлбэл, тухайн сувилагчийн ажиглалт тусгаарлалтад байх хугацаанд хяналтын шинжилгээнээс  нь коронавирус илэрсэн гэсэн үг" гэв.


Үргэлжлүүлэн тэрбээр "Коронавируст халдварын эрсдэл маш өндөр байгаа тул иргэд өөрсдийгөө өвчлүүлэхгүй байх, ойрын хүмүүсээ халдварт өртүүлэхгүй байх тал дээр онцгой анхаарч эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг дагаж, хүн бүхэн амны хаалт зүүж, гараа тогтмол угаахыг зөвлөж байна.

Иргэд өмнө нь 2020 оны нэгдүгээр сараас гуравдугаар сарын хооронд зөвлөмжийг маш сайн дагаж байсан учир халдвараас сэргийлж чадсан. Тэр үе рүүгээ эргэж ороосой гэж хүсэж байна. Коронавирусийн эсрэг вакцин гараагүй байгаа энэ үед найдвартай хамгаалах зүйл бол амны хаалт гэдгийг иргэд маш сайн ойлгох хэрэгтэй. Тиймээс амны хаалтаа зүүе гэж уриалж байна" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ